Шарли Эбдогийн сэтгүүлчдийг хөнөөсөн эмгэнэлт түүх ба Парис айдаст автсан нь
Өглөөний 11:30 цагийн үед хар өнгийн “Citroen” маркийн автомашин Шарли Эбдо сэтгүүлийн байрладаг Рю Николас Апперт барилгын үүдэнд ирж зогслоо. Баг зүүж, шүдээ хүртэл зэвсэглэсэн хоёр этгээд сэтгүүлийн байр руу шууд л явж орох нь тэр. Алан хядагчид Рю Николас Апперт барилгын нэг давхрын зургаан номерын өрөө рүү зүглэсэн ч тэнд хүн байсангүй. Учир нь тэд хаяг андуурсан байсан бөгөөд төдөлгүй хоёр давхрын 10 дугаарын хаалга руу хүч түрэмгийлэн дайрч орсон байна. Эмгэнэлт хэрэг явдал болохоос хэдхэн минутын өмнө Шарли Эбдогийн сэтгүүлч, редакторууд өглөөний хурлаа дуусгаад ажилдаа орохоор тус тусын ширээнд суусан байжээ.
Алан хядагч ах дүүс Чериф, Сайд Коуча нар үүдний харуул 42 настай Фредерик Бойсеаугаас Шарли Эбдогийн хаалгыг заалгаж авсны дараа зөв хаалгаа олсноо мэдэв. Харин энэ үеэр сэтгүүлийн ажилтан Корин Рэй охиноо цэцэрлэгт нь өгчихөөд ажлаасаа үл ялиг хоцрон барилгын арын хаалгаар орж ирж байжээ. Энэ л үед алан хядагчид түүнийг олж харан улмаар сүрдүүлж хаалганы нууц кодыг мэдэж авсан байна.
Алан хядагч өрөөнд орж ирсэн даруйдаа сэтгүүлийн редактор Стефан Чарбонерын нэрийг чангаар асуув. Тэрбээр гал нээхээсээ өмнө Стефаныг онилсон байсан бөгөөд хамгийн түрүүнд Шарли Эбдогийн редакторыг бууджээ. Тэд өөр долоон сэтгүүлчийг, Стефаны өрөөнд байсан цагдаагийн ажилтан Франк Бринсоларогийн хамт хөнөөсөн байна.
Хоёр алан хядагч буун дуу нижигнүүлэн, редакцид байсан сэтгүүлчдийг өрөөнөөс өрөөнд тэнүүчлэн хөнөөж явахдаа “Бурхан бол аугаа”, “Бид мухамедын тушаалаар энд ирсэн” гэх мэтээр хашгирч байсныг үүдний жижүүр сонсчээ. Тэд жигшүүрт хэргээ үйлдсэний дараа цагдаа нарыг ирэхээс өмнө барилгыг орхин явсан байна.
Цагдаагийнхан тэр даруй хүрч ирэхэд зэвсэгт этгээдүүд Алле Вэртийн гудамжны нөгөө талаас буюу цагдаа нарыг отож байсан газраасаа гал нээв. Ойролцоо барилгаас харж байсан гэрчүүдийн мэдээлснээр алан хядагчид цагдаагийн машин руу буудаж байгаад автомашинаа хөлөглөн давхин оджээ.
Ингээд Парисын цагдаагийн газар бүхэлдээ хөдөлгөөнд орж, гудамж талбай бүрт буутай эргүүлүүд алан хядагчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Хар өнгийн машин давхисаар Байлевард Ричард Лениорын өргөн чөлөөгөөр давхин хойд хурдны зам руу чиглэжээ. Замын аюулгүй байдлын камерт үлдсэн нэгэн бичлэгт машин хурдтай давхиж яваад хэсэг зогсов. Машины замыг таглан цагдаагийн офицер Ахмед Мерабат алан хядагчдыг отож байжээ.
Алан хядагчид бууж ирэн офицер рүү гал нээж эхэлжээ. Ганцаараа байсан цагдаагийн алба хаагч яаж ч чадалгүй алан хядагчдын суманд өртөн амиа алдав. Зэвсэглэсэн ах дүүс машиндаа суун цааш давхилаа.
Энэ үеэр Парисын цагдаагийн газарт алан хядагчидтай холбоотой өөр дуудлага ирэв. Зөвхөн Шарли Эбдогийн байр руу халдсан зэвсэгт этгээдүүдээс гадна бас нэгэн автомашин Эбдогийн байрнаас 3 км-ийн зайд яваа тухай цагдаа нар олж мэджээ. Зэвсэглэсэн жихадууд салан тусгаарлагчдын далбааг машиндаа байрлуулсан байв.
Ийнхүү хоёр ч газар алан хядагчид байгаа тухай мэдээлэл авсан Парисын цагдаагийн газар онцгой түгшүүр зарлаж хотын гудамжинд тэр даруй 500 алба хаагч яаралтай ажиллагаанд дайчлагджээ. Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдүүд болон нөгөө машинтай жихадуудыг тэр шөнөдөө хайж олсонгүй.
Халдлагын хоёр дахь өдөр, өглөөний 08:45 цаг:
Цагдаа нар халдлага үйлдэгсдийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр. Гэтэл Парисын хойд хэсэг Монтрогед зэвсэгт этгээд хоёр хүн буудсан тухай шинэ мэдээ иржээ. Мөнөөх алан хядагч “machine gun” буугаар зэвсэглэсэн нэгэн байсан бөгөөд цагдаагийн ажилтан эмэгтэйг буудан хөнөөж, өөр нэгэн энгийн иргэнийг шархтуулсан байв. Францын цагдаа нар түүнийг Шарли Эбдогийн редакцид халдсан этгээдүүдтэй холбоотой болохыг олж мэджээ. Түүнийг Парисын зүүн хойд хэсгийн Айсне дүүргийн Виллерс Коттеретст байгааг илрүүлэв.
Тэр орчимд байсан иргэн цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө алан хядагчийг “AK-47” автомат гартаа барьж, машиндаа ойрын тусгалт пуужин харвагч байрлуулсан байсан гэнэ. Гэхдээ тэр мөн л Парисын хойд зүг рүү давхин одож олдоогүй байна.
Энэ өдөр цагдаагийнхан зэвсэгт жихадын үйлдлийг таслан зогсоохоор тэмцэж байсан бөгөөд ах дүүсийг байшингаас байшин дамжин нэгжиж, тэднийг илрүүлэхээр хайж байв. Шинэ мэдээллээр бол зэвсэглэсэн ах дүүс Парисаас холгүй Коркэй, Лонпонт зэрэг тосгонд бүгсэн байж болзошгүй.
Баасан гарагийн өглөө ах дүүсийн сураг Парисын хойд хэсгээс гарч, Монтани Сайнт Фелич сууринд алан хядагч Сайд Коучи цагдаа нартай буудалцаж байгаа тухай Парисын Цагдаагийн газар мэдээлэл иржээ. Тэд Парисын N2 хурдны зам руу орон сураг тасарсан аж. Уг хурдны зам олон тийш салдаг, хяналт тааруу тул цагдаагийнхан хаашаа явахаа үл мэдэн эргэлзжээ. Гэвч тэдэнд цаг бага тул цагдаагийнхан замыг бүхэлд нь нэгжихээр яаравчилсан байна.
Улмаар тэдний сургийг Монтани Сайнт Феличд гаргав. Ийнхүү цагдаагийн нүсэр бүрэлдэхүүн тийш зүглэлээ. Ах дүүс тун аюултай этгээдүүд бөгөөд галт зэвсэг ашиглаж сурсан алан хядагчид аж. Энэ үеэр Францын хэвлэлд тэдний нэг Черифийг 2008 онд исламистуудтай нэгдэж, алан хядах ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэгдэж байсан хэргээр гурван жил ял эдэлж байсан тухай мэдээлжээ.
Ах дүүсийг илрүүлэв
Нэгдүгээр сарын есөн буюу халдлагын гурав дахь өдөр алан хядагчдийн байршлыг цагдаа нар эцсийн байдлаар тогтоов. ТэдШарли Эбдогийн байрнаас 35 км-ийн зайд Даммартин Эн Гоел орчимд орогносон байжээ. Удалгүй хэдэн зуун цагдаа барилгыг бүслэн авч, барилгын дээгүүр нисдэг тэргүүд эргэлдэж, мэргэн буучид байраа эзлэв.
Барилгыг найман цагийн турш бүсэлсэн бөгөөд цагдаагийнхан алан хядагчдыг оройн 17:00 цагийн орчимд буудан хөнөөсөн байна. Алан хядагчид эцсээ хүртэл цагдаагийнхантай буудалцсан төдийгүй хоёр ч офицерыг шархтуулсан юм.
Өөр нэгэн алан хядагч
Цагдаагийнхан ах дүүсийг хороосны дараа Парисын “Hyper Cacher” супермаркетад зэвсэглэсэн этгээд нэлээд олон хүн барьцаалсан тухай мэдээлэл иржээ. Тэрхүү алан хядагч ганцаараа байсан бөгөөд Шарли Эбдод халдсан ах дүүстэй сүлбээтэй байсан тухай дээр дурьдсан.
Тэр супермаркетад барьцаалсан хүмүүсийг бүгдийг нь хөнөөнө хэмээн заналхийлж байжээ.
Эх сурвалжууд түүнийг Коулибали хэмээх 32 настай эр болохыг тогтоов. Тэрээр 15 хүнийг барьцаалж, дөрвөн хүний амийг хөнөөгөөд байжээ. Цагдаагийнхан барьцаанд байсан иргэдийг алан хядагчийн гарт алдахгүйн төлөө бүхнийг хийж байсны эцэст Коулибалиг мэргэн бууч хөнөөжээ.
Мөн Коулибалигийн хамтрагч нэгэн эмэгтэй буй бөгөөд цагдаагийнхан одоо ч түүнийг эрэн сурвалжилсэн хэвээр байна. Алан хядагчтай явсан эмэгтэй Сири гаралтай Туркт амьдардаг нэгэн гэнэ. Францад аяллын визээр нэвтэрсэн болохыг цагдаа нар мөн олж тогтоожээ. Түүнийг баривчлахаар Францын хуулийнхан хүчээ дайчлан тэмцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Ийнхүү Францын нийслэл Парист зэвсэгт этгээдүүд гэнэтийн халдлага үйлдэж, 17 хүний амийг хөнөөсөн юм. Өчигдөр Парист дэлхийн 40 гаруй орны удирдагч чуулж төв гудамжаар энх тайвны жагсаал хийжээ. Одоо ч амиа алдагсдыг дурсан санаж, сая гаруй иргэн Парисын төв талбайд эмгэнэн гашуудаж байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 11 )
muhamed geech zalilagchid munharsan olon tumen delhiig sunuuguud uursnuu ustah ireedui huleej bn. *** MUHAMMED
AIMAR YUMAA GHDEE sxanbileg ARD IRGEDE IIM BOLGOJ MAGADGVIL BH ENE ALAN HYDAGCH NAR SHIG
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
C”est un peu faux,c”est pas comme ça que ça c”est passée.
Europchuud busad ornuudiig yaj kolonchilj suitgej bailaadaa odoo goriin amsaj baigaan ene.Yag manai mongolchuud shig
haramsaltai yumaa ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuhav gegch bolj dee shashiniig doromjilj bolohgui shuu dee
Tamdaa ochij tarchlaasai muu nowshnuud. Haraal id.
Харамсалтай, аймар хэрэг болжээ. Энэ бичсэн нөхөр ямар сүртэй бичдэг юм бэ. Кино шиг л
Хуучны цагдаагийн савхин хүрэм авна. бага зэрэг өмссөн хуучин байж болно. 88689064