АНУ-ын армийн алба хаагч баруун Африк дахь цэргийн бааздаа нас баржээ. Түүнийг эмч нар эболагийн халдвараар өөд болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Түүний цогцсыг Америкт авч ирсэн бөгөөд задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг нь тодорхойлох гэнэ.
Өөд болсон алба хаагч өнгөрөн мягмар гарагт байрлаж байсан баазынхаа орчимд нас барсан байдалтай олджээ. Эмч нар талийгаачтай хамт алба хааж байсан цэргүүдээс шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ.
Урьд нь үхлийн аюултай эбола өвчнөөр АНУ-ын хоёр ч сувилагч өөд болсон бөгөөд яаралтай арга хэмжээ авч халдварыг газар авахуулаагүй юм.
Өнгөрсөн оноос дэгдсэн эбола үхлийн аюултай вирус баруун Африкийн Либер, Сьерра Леон, Нигер улсуудад тархаж одоогоор 6000 хүний амь авч одоод байна. Анагаах ухаан одоог хүртэл эболаг бүрэн гүйцэд эмчилж чадаагүй л байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )