Польшууд В.Путинг урьсангүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Польшийг фашист Германаас чөлөөлсний 70 жилийн ойд оролцохгүй гэнэ. Учир нь түүнд энэхүү үйл ажиллагаанд ирэхийг хүссэн ямар нэгэн урилга илгээгээгүй бөгөөд хойд хөршийн тэргүүн үүнд маш их гайхаж байгаа аж.

Одоогоос 70 жилийн өмнө нацист германчууд Польшийг эзлэн түрэмгийлж, Аушвицийн хорих лагерь нэртэй асар том тамлан зовоолт, яргаллын шорон байгуулсан түүхтэй юм. Улмаар тухайн үеийн Зөвлөлтийн улаан арми Польшийн нутгийг Германаас чөлөөлж, ялалтын анхны далбааг Варшавт мандуулж байжээ.

Түүхийн хөдлөшгүй үнэн мөнийг Польшийн тал гуйвуулж, эх орныг нь харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Оросын ард түмний түүхэн гавъяаг үгүйсгэсэн тул ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэлээд бухимдалтай байгаа аж. Уг нь В.Путиныг Польшийн тал хамгийн түрүүнд урих зочдын жагсаалтад оруулах ёстой ч барууныхан болон Москва хоорондын үл ойлголцлоос шалтгаалж Варшав ийм үйлдэл гаргалаа гэж В.Путины хувийн зөвлөх Дмитрий Песков мэдэгдсэн байна.

 Т.Бат

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(202.21.118.98) 2015 оны 01 сарын 15

orosuud tedniig Hitlert ugchihsun yum shyy dee garuudaa tegeed l delhiin 2-r dain geech ehelsen yum shyy dee

0  |  0
Монгол хүн(180.235.181.110) 2015 оны 01 сарын 14

Хувийн зөвлөх гэнэ ээ. ийм юмнуудаар бичүүлэхээр ямар олигтой байх вэ дээ.

0  |  0
irgen(202.70.46.20) 2015 оны 01 сарын 14

chuluulsun, butsaad polshuudyn tsergiin tomooxon janjinuud dotuur tamirtai n ilchlegdej orosod nvvr uguxgui baisan uchir, butsaad nuxchin darsan. baij bolox l asuudal. achyg n medexgui baisan xvmvvst surgamj vrgelj xeregtei bdg, Polshuudad daxinneg surgamj xeregtei bol

0  |  0
зоёо(103.229.121.239) 2015 оны 01 сарын 14

польшууд тэнэг юм хэрэв дайн болбол оросууд польшийг хайр найргүй бөмбөгдөх болон оросын бүх үеийн түүх бол урвагчаас өшөөавалтын түүх. үүнийг монголчууд зааж өгсөн. ямар ч нийгмийн байгуулал бай бодлогоо барьдаг . манайх шиг бай. орос цэрэг 90онд гархад монголчууд баярласан, гомдсон, үзэн ядсан, ямар чсэтгэлийн хөдөлгөөн гаргаагүй. зүгээр явуулын хүн явж байгаа мэт байсан. энэ өнөөдөр хэрэг болж байна.

0  |  0
olloo(150.129.143.221) 2015 оны 01 сарын 14

chuluulsun nertei l bolohoos...butsaagaad turemgiilsen sh te...

0  |  0
Top