Лалын хэт даврагч левантуудын ISIS бүлэглэлд АНУ-ын агаарын хүчин агаараас цохилт өгөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Сири, Иракийн нутагт дамнан оршин тогтнож байгаа "ISIS"-ийн зэвсэгт босогчид Иракийг эзлэн түрэмгийлэх занал учруулаад байгаа юм.
Бөмбөгдөлд өнгөрсөн оны намар эхэлсэн төдийгүй АНУ-ын цэргийн хүчинтэй хамтран Австрали, Бельги, Канад, Дани, Франц, Голланд, Их Британийн нисэх онгоцууд ажиллагаанд оролцож байгаа юм.
Хамгийн сүүлд мэдээлснээр Сирийн нутгаар бөмбөгдөлд гүйцэтгэсэн АНУ-ын дөрвөн онгоц исламист левантуудын таван байршлийг устгаж "ISIS"-ийн нэг танкыг сөнөөсөн байна.
Мөн хамтарсан цэргийн онгоцууд Иракийн нутаг дахь "ISIS"-ийн хээрийн сургуулилтын бүс, левантуудын орогнодог барилга, хоёр нуувч, хэд хэдэн агаарын дайралт эсэргүүцэх цэг болон өөр зургаан байршлыг илрүүлэн устгажээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )