Ford-ийн 600 морины хүчтэй “мангас”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Детройтын автошоунд дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид хамгийн хүчирхэг төмөр хүлгээ сойж байна. Үүний нэг Ford компани “Ford GT” загварын шинэхэн автомашинаа олонд танилцууллаа.

Хос турбо, 3.6 литрийн багтаамж бүхий V-6 EcoBoost хөдөлгүүртэй энэхүү унаа 600 морины хүчтэй юм. “Мангас” гэж нэрлэгдээд байгаа уг машин туулах чадвар, доторх зай, суудлын тав тух гээд олон шинэлэг зүйлс агуулсан гэв. “Ford GT”-ийн уг шинэ загвар hybrid буюу эрлийз хөдөлгүүрийг мөн суурилуулсан байна. Энэ нь Porsche 918, Mclaren P1 зэрэг машинтай ойролцоо боловч хүчин чадлын хувьд хамаагүй өндөр гэнэ.

 Машины ихэнх хэсэг хөнгөн цагаан болон карбоны хольцтой бөгөөд урд, ард хэсэг нь хамгийн нягт хийцтэй болсон гэж үйлдвэрлэгчид онцолжээ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top