Дэлхийн банк мягмар гарагт манай гарагийн эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байгаа тухай мэдээлэл хийлээ. Тодруулбал, манай бөмбөрцөгийн эдийн засаг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 3 хувиар өссөн дүр зураг ажиглагджээ.
Дэлхийн банкны төлөөлөгч Аяхан Коус “Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг тийм сайнгүй байлаа. Ихэнх оронд ханшийн уналт, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Харин бид дэлхий нийтээрээ 2015 оныг өөдрөгөөр харах хэрэгтэй. Оны эхэнд бага зэрэг өсөх хандлагатай дэлхийн эдийн засаг энэ хэвээр унахгүй байхад тэргүүлэгч гүрнүүд анхаарах хэрэгтэй” гэсэн байна.
Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг сул байсан шалтгаан нь Европын холбоо, Япон, Латин Америк, ОХУ зэрэг улсуудад санхүүгийн таагүй нөхцөл байдал бүрдсэнтэй холбоотой гэж Коус ярьсан байна.
Хэрэв энэ онд газрын тосны үнэ олон улсын зах зээлд тогтвортой байж, АНУ-ын эдийн засаг доголдолгүй ажиллаж, олон улсын худалдааны эргэлтүүд хүчирхэг байж чадвал манай гараг энэ онд маш хурдацтай эдийн засгийн хөгжил рүү тэмүүлэх боломжтой аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )