Орчин цагийн хамгийн тансаг зэрэглэлийн аялал, амралтын зориулалттай усан онгоц өчигдрөөс эхлэн захиалгаа авч байна. Ирэх 2016 оноос тогтмол далайд аялах энэхүү онгоцонд нэг шөнө саатахад 5000 ам.доллар төлнө. Манай гарагийн хамгийн үнэтэй уг аварга хөлөг онгоц нийтдээ 360 м2 талбайтай юм. “Seven Seas Explorer”-ийн дотоод зохион байгуулалтын хувьд нэг өрөө нь хоёр ч том амрах өрөө, пентхаус зэрэглэлийн бүхий л зүйлсээр тохижуулсан байна.
Зөвхөн дээдсийн хүрээнийхэн л үнэ өртгийг нь төлж дийлэх уг онгоц ирэх оны долоодугаар сараас эхлэн Европын орнуудаар аялах аж. Хөлөг онгоц Мотне Карлогоос Венец хүртэл анхны аяллаа төлөвлөсөн байна.
Нэг удаа 750 зорчигчтой далайд аялах уг онгоц 2003 оноос хийгдэж эхэлжээ. Зохион бүтээгчид “Seven Seas Explorer”-ийн нийт хийгдсэн зардал 150 сая ам.доллар хол давсан гэжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
shal hudal medee bna..enees tom 4500 hun bagtdag ongozoor 7 honog ayalahd 1000 orchim dollar boldog... 5 odtoi buudal restaurani zeregleltei... hool und n ene une dotroo bagtsan baidag....