Ш.Алтантуяагийн тухай “ВВС” мэдээлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Малайзын цагдаагийн офицер Азила Хадри, Сирул Азхар Умар нарт цаазын ял оноосон тухай Их Британийн “ВВС” агентлаг мэдээллээ. Эл хэрэг зөвхөн Ази гэлтгүй дэлхий нийтэд танил болсон юм.

Тэртээ 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд 28 настай Ш.Алтантуяаг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх ойд толгой руу нь буудаж хороосон байдаг. Түүний цогцсонд тэсрэх бодис хоёр ширхэгийг хийж бэхэлж дэлбэлсэн ч талийгаачийн ясны хэлтэрхийнүүд үлдсэнээр уг хэрэг илэрсэн гэдэг. 

“ВВС” агентлагт бичсэнээр Малайзын дээд шүүх Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдаагийн офицеруудыг цаазаар авах болсон нь хэд хэдэн удаа шударга бус шийдвэр гаргасан шүүхийг ялж чадсан хэрэг боллоо гэсэн байна.

Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн тухай барууны “ВВС”, “Daily Online” зэрэг сонинд удаа дараа нийтлэгдэж байсан бөгөөд тэр бүртээ талийгаачийн хэргийг зүй бусаар шийдвэрлэсэн тухай нийтэд мэдээлж байсан юм.

Мөн тус хэвлэлд “Ш.Алтантуяагийн прокурор давж заалдан, хэргийг шударгаар шийдвэрлэхийн төлөө тууштай ажилласан” гэж онцолжээ.

 Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
амар(150.129.141.231) 2015 оны 01 сарын 28

ОРОС улсад 22 хүнийг онц хэрцгийгээр алсан алуурчан баригдаад насаараа хорих ял авсан байхад малайзад бол хүний амийг хөнөөсөн этгээд шууд цаазаар авхуулж байна.

0  |  0
тэнгэр(103.229.121.239) 2015 оны 01 сарын 14

одоо нөгөө гол этгээдийг малайзийн нэг онгоцонд суулгаа явуулах үлдлээ өглөө зорчигч..

0  |  0
Top