Йемен дэх Аль Каеда бүлэглэл Францын Парис дахь халдлагыг өөр дээрээ хүлээж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, дүрс бичлэг интернэтэд байршууллаа. Шарли Эбдо сэтгүүлийн ажилчдыг хөнөөсөн алан хядагчдыг Францын хуулийнхан буудан хороосон юм.
Харин энэхүү үйлдлийг Йемен дэх Аль Каеда бүлэглэлийнхэн “Энэ бол ариун Мухамед бурхны тушаал. Бид тэдгээр лалын ариун дайчдаар бахархаж байна. Цаашид бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлж, исламист шашныг гутаан доромжилсон хэн бүхнийг устгах болно” гэсэн байна.
Тэгвэл сэтгүүлчдээ алдсан Шарли Эбдо сэтгүүлийн удирдлага цаашид сэтгүүлээ 3 сая хүртэл хувь хэвлэж, дэлхий даяар цацна гэсэн юм. Гурван өдрийн турш Парис хотод 17 хүнийг хороосон Йемен дэх Аль Каеда бүлэглэлийн гишүүд Европыг бүхэлд нь цочроосон билээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮