АНУ-ын хоёр уулчин өнгөрсөн лхагва гарагт дэлхийн хамгийн хамгийн хад чулуурхаг уул гэгддэг Эль Капитаны ноён оргилд гарч түүхэнд үлдлээ. Энэхүү оргил 914.4 метрийн өндөртэй бөгөөд уулчид ямар нэгэн багаж ашиглалгүй нүцгэн гараараа авирчээ. Хагас зуун жилийн турш уулчдын сонирхлыг татаж, хэд хэдэн удаагийн оролдлого хийгдэж байсан ч өнөөдрийг хүртэл ийм амжилт гаргасан тамирчин байсангүй.
Уулын тамирчдыг Томми Калдуэл, Кэвин Иоргесон гэдэг бөгөөд тэд Dawn Wall-ийн эгц урдаас авиралтаа эхлүүлж Эль Капитаны оргилыг эзэлсэн байна. Уулчид авиралтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлүүлжээ.
“Washington post” сонинд бичсэнээр уулчид ямар нэгэн уулын авиралтад ашигладаг багаж зэвсэг хэрэглэлгүй, зөвхөн хамгаалалтын дуулга, олстой авирсан байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )