22 эмэгтэйг хөнөөсөн цуврал алуурчин баригджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Оросын цагдаа нар 22 эмэгтэйн амийг хөнөөсөн гэмт этгээдийг илрүүлж, бүх насаар нь хорих ял оноожээ. Михайл Попков гэгч этгээд охидыг хулгайлж, бэлгийн дур сонирхлоо хангасны дараа алх, сүх зэрэг зэвсгээр хөнөөж гаршсан нэгэн байсан аж. Түүнийг Оросын Сибирийн хөндий дэх Ангарск хотод гэрийнхээ ойролцоо байхад илрүүлсэн гэж хойд хөршийн тусгай албаныхан мэдээлжээ.

 Цуврал алуурчны халдлагад өртөн хохирсон эмэгтэйчүүд дунд багш, дэлгүүрийн үйлчлэгч гэх зэрэг янз бүрийн мэргэжилтэй эмэгтэйчүүд байсан гэнэ. Алуурчин хохирогчдыг хөнөөгөөд, замын хажуугийн орхигдсон цементүүд дор булсныг цагдаа нар илрүүлжээ.

 Гэмт этгээдийн халдлагад өртсөн хоёр эмэгтэй амиа алдахаас урьтан зугтааж чадсанаар Михайл Попковыг баривчлах сэжүүр олдсон байна. Гэмт хэрэгтэн өдгөө 50 настай бөгөөд Ангарскт удаа дараа цуврал аллага үйлдсэн боловч тэрбээр хэргээ тун “цэвэрхэн” үйлддэг нэгэн байжээ.

 Ангарск хотын прокурор Олга Мюзукова “Россия 1” телевизэд “Попков хэргээ үйлдэхдээ эзэнгүй гудамж талбайд ганцаараа яваа эмэгтэйчүүдийг онилдог байсан” гэжээ.

 Алуурчин анхны аллагаа 1994 оноос хойш эхэлсэн бөгөөд 2000 оны үед хэсэг сураг алдарч, сүүлийн жилүүдэд цуврал аллага нь нэмэгдэх болсон байна. Ийнхүү Попков цагдаагийнханд эцсийн мөчид баригдаж, шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсчээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыбй(150.129.141.231) 2015 оны 01 сарын 28

харамсалтай хэрэг болжээ

0  |  0
Top