Энэ онд 15 мянган еврей үндэстэн Францаас Израйль руу нүүсэн гэж Европын цагаачлалын төв алба мэдэгджээ. Өнгөрсөн онд ч үүнээс дутахааргүй тооны жүүд иргэд Израйлийг зорьсон байна. Шинжээчид еврейчүүд Францаас явж байгаа шалтгаан нь лалын шашинтнуудын заналхийлэл, халдлагаас үүдсэн хэмээн дүгнэжээ.
Саяхан л гэхэд Парисын "Шарли Эбдо" сэтгүүлийн байранд халдсан лалын шашинт алан хядагчид дөрвөн еврейг хөнөөсөн юм. Энэ мэт еврейчүүд рүү халдан дайрах, амь насыг нь хохироох явдал цагаачлалын хяналтаа алдсан Франц улсад асар их байдаг гэнэ.
Мөн Европын бусад оронд буй еврей иргэдийг Израйлийн ерөнхий сайд Бенжамен Нетаняху гэртээ харихыг уриалж, эх нутагтаа аюулгүй амьдрахыг хүссэн байна. Өнгөрсөн онд л гэхэд Европ дахь еврей үндэстнүүд рүү халдсан тохиолдол 10 мянгад хүрч байжээ.
Францыг орхин гарсан еврейчүүд өнгөрсөн онд 7000, түүний өмнө 3300 хүрч байсан гэнэ. Энэ нь Францын эдийн засаг, нийгмийн зарим салбар дахь дутагдалд хүчтэй нөлөөлж буй бөгөөд еврейчүүд Францын нийгэм дэх чухал салбарт ажиллаж, суралцдаг байжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )