Хятадын цагдаа нар 37 нярай, 3 настай охин хулгайлсан этгээдүүдийг газар дээр нь баривчилжээ. Хүүхдийн наймаачдыг Хятадын Шандон мужаас илрүүлсэн байна.
Хүний наймаа цэцэглэсэн Хятад улсад дөнгөж төрсөн хүүхдийг 8000-12000 мянган доллараар үнэлж зардаг далд бизнес байдаг бөгөөд ихэвчлэн хулгайн замаар нярай хүүхдүүдийг борлуулдаг байна.
Хүүхдийн наймаачид нарай хүүхдүүдийг том цүнхэнд хийж зардаг байсан нь илэрсэн төдийгүй хулгайлсан хүүхдүүдээ хүнсний ногоо, шөл зэргээр хооллодог байжээ. Энэ хэрэгт холбоотой 103 хүнийг илрүүлж баривчилжээ.
Цагдаагийнхний мэдээлснээр гэмт бүлэглэл жирэмсэн эмэгтэйчүүдтэй тохирон тэдний хүүхдийг Жинжин дэх газар доорх нууц агуулахад төрүүлэн, шууд наймаалдаг байжээ. Хуулийнхан уг агуулах руу хэд хэдэн удаа шалгалт хийж, нярайн живх, төрөх бэлтгэлийн эмнэлгийн хэрэгслүүд байсныг илрүүлсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )