Туркийн Засгийн газар Францын "Шарли Эбдо" шог сэтгүүлийг онлайнаар зарж борлуулахыг хоригложээ. “Ахадолу” сонинд бичсэнээр "Шарли Эбдо" сэтгүүл Туркт мусульман шашныг гутаан доромжилсон өнгө аястай гэх шалтгаанаар онлайнаар олон нийтэд түгээхийг хаасан байна.
Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Иалчин Акдоган твиттертээ “Энэ сэтгүүлд хэвлэгдэн гардаг материалууд манай үндэстний соёл уламжлал, шашин шүтлэгийг доромжилсон” гэжээ.
Турк улс 82 сая хүн амтай бөгөөд тэдний 99.8 хувь нь мусульман шашинтай иргэд байдаг аж. "Шарли Эбдо" сэтгүүлийг онлайнаар худалдахыг хориглосны дараа Туркийн Засгийн газар, Францын эрх баригчдын хооронд үл ойлголцол, дипломат харилцааны доголдол үүслээ гэж “CNN” агентлаг уламжилсан байна.
Саяхан Францын Парис дахь "Шарли Эбдо"-гийн байранд лалын шашинт алан хядагчид халдаж, 12 хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )