Бельгийн тусгай албаны ажилчид хоёр алан хядагчийг хөнөөжээ. Тус улсын цагдаа нар жихадуудын эсрэг тусгай ажиллагаа явуулж, зэвсэгт халдлага үйлдэхээр зэхэж байсан Сири гаралтай жихадуудыг хөнөөсөн гэж мэдээлсэн байна.
Жихадуудын орогнож байсан газрыг цагдаа нар яаралтай арга хэмжээ явуулж, олж илрүүлсэн бөгөөд тэд цагдаа нарын эсрэг галт зэвсэг ашиглах гэж байсан тул буудан хөнөөсөн байна. Тэдэнтэй холбоотой өөр нэгэн хүнийг баривчилсан гэж Бельгийн цагдаагийн газрын ажилтан Эрик Ван Дер Сипт мэдээлжээ.
Сүүлийн үед Бельгид зэвсэгт жихадууд орогнон, нууц ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд тэдний эсрэг “Том үсрэлт” ажиллагаа амжилттай болжээ. Жихадуудыг илрүүлэх үед цагдаа нартай буудалцаж, иргэдийг сандаргасан байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )