АНУ-ын том хотуудын нэг Лос Анжелес такси дуудлагын шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Тус хотын оршин суугчид такси дуудахын тулд утсаар ярих эсвэл зам дээр гар өргөн зогсох шаардлагагүй боллоо. Тодруулбал, ухаалаг гар утсанд зориулсан “Uber-Style” апликэйшн ашиглан ойролцоо яваа таксинд дуудлага өгөхөд таксины жолооч тухайн хүнийг байршилаар нь тодорхойлон үйлчлэх юм байна.
Энэ үйлчилгээ нэвтэрсэн цагаасаа маш үр дүнтэй байгаа тухай гар утасны апликэйшн зохион бүтээгчид дурьджээ. Энэхүү апликэйшнийг Лос Анжелес хотод бүртгэлтэй такси компаниуд өргөнөөр ашиглаж эхэлсэн төдийгүй тус хотын Нийтийн тээврийн дарга Эрик Спигелмэн “Манай хот хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж эхэллээ. Оршин суугчдад тун их таалагдаж буй” гэжээ.
Такси дуудлагын апликэйшн Хятад, Япон, Герман зэрэг оронд үр дүнгээ өгсөн бөгөөд эх газрын Бээжинд өдөрт энэхүү апликэйшн нэг саяас илүү хандалттай байдаг аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )