Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун Кибер аюулгүй байдал хариуцсан сайдтай байх шийдвэр гаргажээ. “The Independent” сонинд бичсэнээр, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, электрон тагнуулын эсрэг ажиллах сайдын албан тушаалд иргэний мэргэжлийн хүн томилохоор тооцоолж буй аж. Тус улсын Ерөнхий сайд өмнө нь нэг биш удаа төр, засгийн болоод бизнесийн байгууллагуудын мэдээллийн системд халдсанаар учирч болзошгүй хор хөнөөл асар их байж болох тухай санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ. Мөн тэд Орос, Хятадын хакерууд гол аюул занал учруулна гэж үзэж буй юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун???????? Дэвид Камерон биш билүү сэтгүүлчээ?