Барууны гэлтгүй хөвгүүдийн “үзэн яддаг”, охидын шүтэн биширдэг дуучин Жастин Бибер дотуур хувцасны алдарт “Calvin Klein” брэндийн 2015 оны хаврын загварын шинэ нүүр царай болжээ. Ингэхдээ 20 настай залуу дуучин өөрөөсөө 11 насаар эгч загвар өмсөгч Лара Стоуны хамт зургаа авхуулжээ. Жастин Биберийн оролцоотой “Calvin Klein” брэндийн сурталчилгааны ажил өнгөрөгч оны есдүгээр сараас эхэлсэн байна. Учир нь тэрээр “Fashion Rocks”-ын загварын арга хэмжээний үеэр тайзан дээр тайчсаар “Calvin Klein”-ий дотуур өмдтэйгөө л үлдсэн юм. Сонирхуулахад, “Calvin Klein” брэнд тухайн цаг үед нэр хүнд нь өсч байгаа эрчүүдээр сурталчилгаагаа хийлгэхийг зорьдог бөгөөд өмнө нь Марк Волберг, Дэвид Бекхэм гэх алдартнууд нүүр царай нь болж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )