АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдены байшин руу үл таних этгээд гал нээсэн байна. Энэ тухай Байдены аюулгүй байдлыг хариуцсан хамгаалалтын алба мэдэгджээ. Дэд ерөнхийлөгчийнх Делаварт байдаг бөгөөд түүний байшин руу ямар зорилгоор гал нээсэн тухай тодорхой мэдээлэл алга байна.
Халдлагын үеэр Жое Байдены гэргий Жилл Байден гэртээ байсан юм. Азаар түүний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй гэж хамгаалалтын албаны дарга Роберт Хобак ярьжээ. Гэмт этгээд байшингаас 100 гару метрийн зайнаас буудсан бөгөө түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Халдлага бямба гарагийн оройн 20:25 минутад болжээ.
Магадгүй уг халдлага улстөрийн зорилготой байж болзошгүй. Учир нь Жое Байден ердөө долоо хоногийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө амлаж, Обамагийн бодлогыг хүчтэй шүүмжилсэн юм.
Цагдаагийнхан одоогоор нэг эрийг сэжигтнээр татсан бөгөөд түүнийг шалгаж буй аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )