Онлайн такси дуудлагын “Uber” апликэйшн зохион бүтээгчид энэ онд Европт 50 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж мэдэгдлээ. Мюнхэнд болсон хэвлэлийн хурлын үеэр тус апликэйшнийг зохион бүтээгч Травис Каланик “Европын хотуудтай хийх гэрээ амжилттай болбол “Uber” шинээр 50 мянган таксины жолооч ажилд авах шаардлага тулгарна. Үүний хүрээнд бүх Европ даяар ажлын байр нэмэгдэж, такси дуудлагын систем боловсронгуй түвшинд хүрнэ” гэжээ.
Тус компани маш богино хугацаанд дэлхий даяар танигдаад байгаа бөгөөд ухаалаг утсан дээрээ “Uber” апликэйшн татаж авсан хэн бүр хүссэн газраасаа такси дуудах боломжтой юм. Энэ нь операторын үйлчилгээг бодвол илүү шуурхай, үр дүнтэй гэнэ.
Ердөө дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Uber” компани өдгөө дэлхийн 250 хотод такси дуудлагын үйлчилгээгээ явуулж байгаа юм. Хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот гэхэд л 40 тэрбум ам.доллараар гэрээ байгуулж, онлайн такси дуудлагын үйлчилгээ нэвтрүүлжээ.
Цаашид “Uber” компани Бельги, Франц, Герман, Голланд, Испани зэрэг орнуудтай гэрээ байгуулж, такси дуудлагын онлайн үйлчилгээнд шилжих санал хүргүүлээд байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮