Боко Харам дахин 80 гаруй охидыг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Баруун Африкийн хэт даврагч Боко Харам бүлэглэл Нигерт дахин 80 гаруй хүн хулгайлжээ. Хулгайлагдсан иргэдийн дийлэнх нь хүүхэд бөгөөд гурван том хүн байгаа аж. Хэт даврагч исламист дайчид Камеруны хилээс хойд зүгт Нигерийн хил даван ойролцоо тосгон руу халдсан байна.

Боко Харамын удаа дараагийн уг үйлдлийг Чад, Камерун, Нигерийн эрх баригчид таслан зогсоохоо мэдэгдэж, Их Британиас цэргийн хүч хүссэн юм. Чад улсын Засгийн газар ирэх долоо хоногт Боко Харамын хамгийн том цэг болох Нигерийн хойд хилд цохилт өгч, тэдний хүчийг сулруулах болно гэж мэдэгджээ.

 Хэт даврагч бүлгийнхэн тосгон, суурин руу халдан довтолж охид, хүүхнүүдийг хулгайлан улмаар тэднийг бэлгийн мөлжлөг, эд эрхтэн, хүний наймааны золиос болгон хил дамнуулан худалддаг байж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлдэг юм. Хамгийн сүүлд Боко Харамын хулгайлан авч одсон 80 хүний дунд  50 залуу охид хөвгүүд байсан бөгөөд тэд 10-15 настай аж. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top