Хезболлагийн гишүүдийг хөнөөв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Израйлийн агаарын хүчин Голаны буланд цохилт өгч Ливаны зургаан зэвсэгт дайчныг хөнөөжээ. Эдгээр дайчид Хезболла бүлэглэлийн гишүүд байсан бөгөөд үүний хариуг Израйлийн талд барих болно хэмээн Ливаны салан тусгаарлагчид мэдэгдсэн байна.  Амиа алдсан дайчдын дунд Хезболла бүлэглэлийн тэргүүний бага хүү байсан гэж Ираны хэвлэлүүд мэдээлэв.

 “Аль Манар” телевиз гарсан мэдээллээр Израйлийн онгоц Хезболлагийн байрлаж байсан бүс нутагт цохилт өгөх үед салан тусгаарлагчид ямар нэгэн халдлага зохион байгуулахаар бэлтгэж байсан аж. Израйлийн тал энэхүү явдлын тухай “Энгийн иргэдийг хөнөөгөөгүй. Зэвсэгт дайчдын гол байрлалд амжилттай цохилт өгсөн” гэжээ.

 Агаарын цохилтыг Израйлийн армийн нисдэг тэрэг гүйцэтгэсэн байна.

Т.Бат

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top