Өнгөрсөн 2014 он манай дэлхийн хувьд хамгийн дулаахан жил байсан тухай АНУ-ын Цаг уур судлалын хүрээлэн мэдээлэв. Тодруулбал, өнгөрөгч он олон жилийн дунджаас цельсийн 0.68 градусаар дулаахан байсан аж. Жилээс жилд илэрхий мэдэгдэх болсон дэлхийн дулаарал өнгөрсөн онд маш тод мэдрэгдсэн байна. Зуун жилийн өмнөхөөс 2014 он 12-15 градусаар огцом дулаарсан юм.
Хэдийгээр байгаль дэлхий жилээс жилд цаг уурын таатай нөхцөл байдал руу шилжиж буй мэт боловч энэ нь яваандаа манай дэлхийн уур амьсгалыг аюултай нөхцөл байдал руу аваачиж байгаа гэж АНУ-ын Цаг уур судлалын хүрээлэн анхааруулсан байна.
Мөн энэ он ч ялгаагүй манай гарагийн хувьд дулаарсаар байх юм. Дэлхий ертөнц 1951-1980 оны хооронд хамгийн ихээр дулаарч эхэлсэн бөгөөд энэхүү мөчлөг дараачийн зуун жилийн турш улам бүр хурдтай явагдах аж.
НАСА-ийн Цаг Уур Сансар судлалын хүрээлэнгийн захирал Гэвин Шмит “Яг одоо манай дэлхийд хамгийн дулаахан жилүүд нүүрлэж байна. Энэхүү цаг уурын огцом дулаарал цаашид цөлжилт, хэт халууны дохио. Энэ нь эргээд хүрээлэн буй орчинд хор нөлөөтэй” гэжээ.
Дэлхийн дулаарал манай гарагийн дөрөн том далайн түвшин нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байна гэж АНУ-ын Тэнгис, Атмосфер хүрээлэнгийн алба мэдэгджээ. Дэлхийн цаг уур жилээс жилд нэмэгдэж байгаа нь зарим арал живж, хойд мөсөн далайн мөсөн хавтангууд хурдацтай хайлж байгаагаар илэрч байна гэсэн юм.
Хурдацтай дулаарч байгаа дэлхийн цаг уур манай гарагийн өнцөг булан бүрт янз бүрийн байдлаар илэрч байна. Тухайлбал:
· Есдүгээр сард Балканы хойгоор олон жилийн дунджаас маш их бороотой байсан бөгөөд энэ нь Туркт бусад жилийг бодвол хамгийн их хуртай зун өнгөрсний жишээ болсон.
· Морокко улсын Гуэлмин тосгонд дөрвөн хоногийн дотор бүтэн жил ороогүй бороо цутгаж байгаа
· Японы баруун нутагт өнгөрсөн оны наймдугаар сард түүхэндээ хамгийн их бороо орсон
· Хятад болон Өмнөд Америкт олон жилийн дунджаас 8-12 градуст хүрч халсан
Дэлхийн дулаарлын хамгийн тод жишээ бол агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ асар ихээр нэмэгдэж, байгаль дэлхий хариу үйлдлээ үзүүлж эхлээд байгаагаас харж болно. Дэлхийн хурдацтай өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа, үйл ажиллагаа дутмаг байгааг Цаг Уур орчны судалгааны алба анхааруулсан юм.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮