”Шарли Эбдо”-г эсэргүүцсэн жагсаал болов

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Пакистанд "Шарли Эбдо" сэтгүүлийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж эцэстээ мөргөлдөөн болон хувирчээ. Францын "Шарли Эбдо" сонины сэтгүүлчдийг буудан хороосон Аль Кайдагийн алан хядагчдыг доромжилсон утгатай нийтлэлийг Парисын сэтгүүл дахин хэвлэж, шог зураг гаргасан юм.

Уг үйлдлийг лалын шашинтай Пакистаны ард түмэн Мухамад бурхныг доромжилсон явдал хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Жагсаалыг нутгийн Жамаат Ислам мусульман бүлэглэл зохион байгуулсан байна.  "Шарли Эбдо"-гийн 12 сэтгүүлчийн аминд хүрсэн алан хядагчдыг тус сэтгүүлийн редакторууд буруутгаж, тэднийг дахин доромжлон егөөдсөн утгатай шог зургууд гаргасан байна.

Пакистанчууд Парисын сэтгүүлийг “Бүх лалын шашинтныг буруутгах хэрэггүй. Тэд зөвхөн Аль Кайдад хандан егөөдлөө бичих ёстой” гэсэн шаардлага тавьжээ.

 Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top