Гурав хоног компьютер тоглосон эр нас баржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Тайваньд нэгэн эр гурав хоногийн турш тасралтгүй компьютер тоглосны улмаас эрүүл мэнд нь огцом муудаж өөд болжээ. Түүнийг гараа дэрлэн суугаагаараа өөд болсон байхыг интернэт кафен эзэн олсон байна. Одоогоор талийгаачийн жинхэнэ нэр, хаягийг тодруулаагүй бөгөөд найзууд нь түүнийг Хсие хэмээн дууддаг байжээ.

Ийнхүү Тайваньд компьютер тоглоомонд донтон өөд болсон хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна.

Талийгаач 32 настай, цагийн ажил хийдэг нэгэн байжээ. Интернэт кафен ажилтан түүнийг унтчихсан хэмээн бодож, сэрээлгүй ээлжээ орхин явсан байна. Түүнийг өглөө ирэхэд талийгаач яг тэр суудал дээрээ “унтсан” хэвээр байсан гэнэ. Харин түүний эсрэг талд сууж байсан эр талийгаачийг амьсгалахгүй байгаа тухай хүмүүст хэлжээ.

Хэрэг явдал болсон “Greater Kaohsiung” интернэт кафед цагдаагийнхан шалгалт хийхэд, үйлчлүүлэгчдээ зөвшөөрөлгүй хоноглуулдаг байсан гэнэ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top