Израйлийн армийн дайчид Ираны үндэсний армийн генерал Мохамад Аль Аллах Дадиг хөнөөсөн тухай Аль Жазеера мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдөр Израйлийн онгоцууд Сирийн нутгийг бөмбөгдөх үеэр Ираны армийн генералыг устгасан байна.
Энэ тухай Израйлийн тал мэдэгдэхдээ “Башар Аль Асадын цэргийн хүчийг бөмбөгдөх үеэр Ираны армийнхан өртсөн” гэжээ. Тэд энэхүү бөмбөгдөлтийг иранчуудын эсрэг бус Сирийн дайчдыг хөнөөх зорилготой байсныг уламжилсан байна. Ираны генералын хамт Ливанийн Шиа, Хезболлагийн хэд хэдэн дайчид амиа алдсан бөгөөд хэрэг явдал Сирийн Кунеатра мужийн орчимд болжээ. Израйлийн тал нисдэг тэргээр ажиллагаа явуулсан гэнэ.
Армийн генералыг нь хөнөөсөнд Ираны тал нэлээд бухимдалтай буй бөгөөд заавал хариуг нь барихаа амлажээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )