Хятад цагдаа нар уйгур иргэдийг хөнөөв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

БНХАУ-ын цагдаа нар Вьетнамын хилийн орчимд хоёр уйгур иргэнийг буудан хөнөөжээ. Уйгур иргэд хууль бусаар хил нэвтрэх гэж байсан бөгөөд алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан тухай Хятадын тал мэдээлсэн байна.

Сүүлийн хоёр жилийн турш Хан, Уйгур үндэстнүүдийн хоорондох тэмцэл мөргөлдөөн хурцдаж, хэдэн зуун хүн амиа алдсан байна. Тэдний дийлэнх нь уйгурууд бөгөөд Шинжаан бүс нутагт ийм зөрчил үргэлж болж байдаг аж. Хятадын хан, Шинжааний уйгурууд шашин хоорондын тэмцлээс үүдэж ийнхүү сөргөлдөөнтэй оршдог юм.

 Шинжааний уйгур иргэд лалын шашинтай. Хятадын хуулийнхан тэднийг исламист зэвсэгт дайчидтай холбоо тогтоож, янз бүрийн зэвсэгт халдлага үйлдэхээс сэрэмжилж, үргэлж хяналт шалгалт явуулдаг аж.

 Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top