Долоон заантай тэнцэх ”Тэнгэрийн халим”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Өнөө цагийн агаарын тээврийн хамгийн сүүлийн үеийн, тансаг зэрэглэлийн хэрнээ олон хүн зорчих боломжтой “Beluga” онгоцны тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. "Тэнгэрийн халим" гэж нэрлэгдсэн энэхүү онгоц харахад хэлбэр хийцийн хувьд яг л халим мэт том, сувдан цагаан өнгийн асар том эд байх болно. 

Долоо хоног бүр 60 удаа нислэг хийх боломжтой эл "нисдэг халим" Их Британи, Испани, Франц зэрэг Европын томоохон орны хэд хэдэн хотоор аялна. Эхний ээлжинд Францын Таулус хотоос Германы Хамбурга, тэндээсээ Хятадын Тяньжиний агаарын боомтыг зорих юм.

 Хэдийгээр "тэнгэрийн халим" тэртээ 1994 оноос хойш үйлчилж эхэлсэн ч одоогийн шинэчлэгдсэн загвар нь олны анхаарлыг эрхгүй татаж байна.

 “Хуучны онгоцууд энгийн л хийц, багтаамжтай байсан. Харин энэ удаагийн загвар маш шинэлэг, олон хүн зэрэг зөөвөрлөх боломжтойн дээр таван нэмэлт хөдөлгүүр аварга хөлгийг агаарт тогтоох болно” гэж Airbus Олон улсын агаарын компанийн мэргэжилтэн Стефан Госелин “Ройтерс” агентлагт ярьжээ.

“Beluga” аварга том учир хөөрч, буух үедээ энгийн онгоцыг бодвол илүү уян хатан, нислэгийн аюулгүй байдлыг сайтар хангаж байхаар бодож төлөвлөжээ. Компани шинэ загварын онгоцыг дахиад 20-ийг үйлдвэрлэх юм байна.

Компанийн удирдлагууд энэхүү “Beluga”  нисэх онгоцыг нийтдээ 1400 куб метр талбайтай, 671 хүн нэг удаад зорчих багтаамжтай хийжээ. Энэ нь долоон нас бие гүйцсэн заантай ижил хэмжээний тоо гэнэ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.104) 2015 оны 01 сарын 21

Танай сайт мэдээллээ нарийн нягталж оруулдаггүй юм уу. Дурын сэтгүүлч нэртэй хүн нь хүссэн юм аа нийтлээд байж болохгүй л болов уу. Наад онгоц чинь иргэний зориулалтын онгоц биш. Ачаа тээврийн онгоц. Карго болон овор хэмжээ ихтэй, том том ачаануудыг зөөдөг юм. Хаанаас ямар мэдээллийг буруу хуулж, буруу орчуулж тавьдаг юм бол доо. Харамсалтай.

0  |  0
Нисэгч(112.72.13.83) 2015 оны 01 сарын 20

шаадаг сданууд вэ энэ чинь оросын русланаас жоохон ачаа тээврийн онгоц

0  |  0
зочин(122.201.31.49) 2015 оны 01 сарын 20

Худлаа мэдээлэл бичихээ болиоч ээ. Энэ бол зорчигч тээврийн бус ачаа тээврийн онгоц юм. Аirbus компани дэлхийн олон оронд байдаг үйлдвэрүүдийнхээ хооронд онгоцны том эд ангиудыг тээвэрлэхийн тулд бүтээсэн байдаг.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top