ISIS бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Япон улсын хоёр иргэнийг лалын хэт даврагч ISIS бүлэглэл барьцаалсан тухай NHK телевиз мэдээллээ. Хэт даврагч бүлэглэлийнхэн Японы засгийн газрыг 72 цагийн дотор мөнгө шилжүүлэхгүй бол барьцаалсан иргэдийг хорооно гэж заналхийлжээ.

 Дүрс бичлэгт гарч буй япон иргэдийг Харуна Яакава, Кенжи Гото гэдэг бөгөөд хоёулаа NHK телевизийн сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй аж.  Хэрэв Японы засгийн газар яаралтай 100 сая ам.доллар шилжүүлбэл барьцаалагдсан иргэдийг тэр даруй суллахаа ISIS мэдээлэв. 100 сая доллар нэхэмжилсэн шалтгаанаа ISIS тайлбарлахдаа лалын эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөж, гэрийг нь шатаасан нь энэ хэмжээний төлбөр хүрнэ гэсэн байна.  

Дүрс бичлэгт заналхийлж буй араб эр Японы засгийн газарт хандан хоёр иргэнээ 72 цагийн дотор аврахгүй бол тэднийг цааш харуулж, цогцосных нь бичлэгийг олонд цацна гэжээ.   

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top