Энэтхэгт хамгийн сүүлийн судалгаагаар барын тоо толгой 30 хувиар өссөн тухай тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар мэдэгджээ. Тус улсад 2011 онд 1706 байсан барын тоо толгой 2014 онд 2226 болтлоо өссөн байна.
Пракаш “Манай Засгийн газар нэн ховордоод байсан барыг эрчимтэй үржүүлж, хайрлан хамгаалах олон арга хэмжээ авч байна. Дэлхий дээрх нийт барын 70 хувь нь Энэтхэгт байдаг. Цаашид бид энэхүү амьтныг аварч үлдэхийн төлөө бүхнийг хийх болно” гэжээ.
Барын тоо толгой дэлхий даяар буурсаар байгаа энэ үед Энэтхэгт 30 орчим хувиар өссөн нь олзуурхууштай хэрэг гэж Пракаш Жавадекар өгүүлсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
saihan medee bn.