Орос 9000 цэрэг илгээсэн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын эрх баригчид мөргөлдөөнтэй бүс нутаг руу 9000 цэргээ илгээсэн хэмээн мэдэгдлээ. Зэвсэгт хүчин Украины зүүн бүс нутгаар цөмрөн орж, Донецкт шахалт үзүүлж эхэлсэн тухай Порошенко анхааруулав.

 Одоо болж байгаа Давосын олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Украины төрийн тэргүүн Петро Порошенко улсынх нь эдийн засаг элгээрээ мөлхөж, үүнд сөргөлдөгч ОХУ улам бүр дарамт үзүүлж байгаа тухай ярьсан байна. Тэрбээр улс эх орноо НАТОийн дэмжлэг авсан нь олзуурхууштай хэрэг гэж үзээд Орос улс тэдний эсрэг зэвсэглэлийн салбартаа асар их хөрөнгө хаяж байгааг шүүмжилсэн юм. Давосын индэрт Петро Порошенко үг хэлэхдээ  “Орос улс манай оронд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 4800 хүн амиа алдсан” гэжээ.

 Түүнчлэн Оросын цэргүүд өдөр ирэх тусам зэвсэглэлдээ хөрөнгө хаяж, Украины Донецк, Луганскын бүс нутгийг эрхшээлдээ оруулахаар санаархаж байгааг анхааруулсан байна.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top