Хятадад хүйсийн тэнцвэрт байдал хурдтай алдагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

БНХАУ-ын эрүүл мэнд, нөхөн үржихүйн салбарын мэргэжилтнүүд Хятадад хүйсийн тэнцвэрт байдал сүүлийн жилүүдэд асар хурдацтай алдагдаж байгаа тухай мэдээллээ. Хүйсийн тэнцвэргүйжилтээрээ Хятад улс дэлхийд тэргүүлж эхлэх тухай ч зарим агентлагуудад бичсэн байна.

 Хятадын Засгийн газар эрдэмтдийнхээ хүн ам зүйн хямрал тулгарч буй анхааруулгыг үл ажран гэр бүлийн төлөвлөлтийн хуулиа одоо хэр нь өөрчлөөгүй байгаа юм. Тус улс дэлхийн хамгийн их хүн амтай хэрнээ хүйсийн тэнвцэрт байдалд нэрвэгдээд буй цор ганц орон болж байна.

 Бусад Азийн орноос Хятад улс л зөвхөн хүүтэй болохыг хүсдэг ард түмэн. Маш олон гэр бүл эмэгтэй хүүхдийг гэдсэнд нь хийсвэр хагалгаа (аборт) хийлгэн үгүй хийж, байгаагаас Хятадад эрэгтэй хүүхдийн тоо эрчимтэй өсөв. Өдгөө БНХАУ-д 118 эрэгтэй хүүхэд тутамд 100 эмэгтэй ноогдож байна. Уг нь олон улсын дундаж үзүүлэлт нь 103 эрэгтэйд 107 эмэгтэй ноогддог юм. 

 Хятадын Үндэсний Эрүүл мэндийн газрын мэдээлэлд “Манай улсад хүйсийн тэнцвэрт байдал ноцтой зөрчигдөж байгаа. Энэ бол Хятадын ард түмэнд тулгарсан хамгийн том асуудал” гэжээ.

 Тус байгууллад гарсан мэдээллээр “Хятадад эмэгтэй хүүхдийг төрүүлэхгүй байх бодлогыг зогсоох хэрэгтэй” гэсэн байна.

  Т.Бат 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
итгэл(202.21.113.198) 2015 оны 01 сарын 22

эрчүүдээ гадагш нь гаргаж бусдын эмэгтэйчүүдтэй гэрлүүлэх, хятадын хөл гишгээгүй газар үгүй болгохын төлөөх их гүрний бодлого бизээ

0  |  0
Top