Дэлхийн анхны 3D принтерээр барьсан цогцолбор босчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Хятадын архитекторууд анхны 3D принтер ашиглан цогцолбор босгосон тухай мэдээллээ. Тэд шинэ бүтээлээ ирэх гуравдугаар сард нийтийн хүртээл болгох бөгөөд арван байшинг 24 цагийн дотор хэвлэж, 3D принтерийн гайхамшгийг харуулсан гэнэ.

“WinSun” компанийн архитектор, инженерүүд уг цогцолборыг хог дахин боловсруулах системээр хаягдал бүтээгдэхүүн ашиглан хийсэн байна. Тодруулбал, байшингуудын шил, ханыг хиймэл материалаар орлуулан, хурдан хатдаг цемент ашиглаж 3D принтерээр хэвлэсэн аж. Сүүлийн жилүүдэд 3D принтерийн технологи хурдацтай хөгжиж буй бөгөөд хиймэл биеийн эд эрхтэн, эд зүйлс гээд хэвлэж болох бүхнийг компьютерийн тусламжтайгаар үйлдвэрлэж байгаа юм.

Нийт 1100 м2 талбай бүхий арван байшинг Шузоугийн үйлдвэрлэлийн паркт бүтээн босгосон төдийгүй Ма Ихе хэмээх инженер удирдан ажиллажээ. Байшин нэг бүр 6.6 метрийн өндөр, 10 метрийн өргөнтэй юм. Харин урт нь 40 метр болжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан ваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top