Саудын Арабын хаан таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Саудын Арабын хаан Абдулла бин Абдулазиз таалал төгсчээ. Тэрбээр 91 настай байсан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг арванхоёрдугаар сарын сүүлээр Рияад хот дахь эмнэлэгт хэвтэж хяналтанд орсон гэж байсан билээ. Түүнийг эцэгтэй, 79 настай, дүү Салман нь өнгөрсөн хоёр сарын турш хааны өмнөөс үүрэг гүйцэтгэж байв.

Одоо хаан ширээг Салман бин Абдулазиз залгамжилж дэлхийн хамгийн том газрын тосны олборлогч улсыг захирах юм.

Харин шинэ хаан Салман өөрийн залгамжлагч болох хүнээр мөн эцэг нэгтэй, 69 настай дүү Мукриныг сонгосон байна. Талийгаач эзэн хаан Абдуллагийн хувьд 2006 оноос хаан ширээнд суусан гэдэг ч өмнөх хаан Фахдын эрүүл мэндийн байдлаас болоод үнэндээ түүнээс арав орчим жилийн өмнөөс улс орноо захирч байсан гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top