Евро бүст 1.1 триллион евро төсөвлөлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Европын төв банк  Евро бүсийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг тодорхой хэмжээнд барих зорилгоор Евро бүст 1.1 триллион евро төсөвлөсөн байна. Энэ тухай Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги мэдэгдсэн юм.

Европын төв банкны санаачилсан энэхүү төсөвт хөрөнгө нь “ECB” хөтөлбөрийн хүрээнд явагдах бөгөөд хувийн хэвшлүүдийг дэмжих, үйлдвэрлэлийн бүсүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн бонд босгож, Евро бүсийн Засгийн газруудад тараах гэж байгаагаа Марио Драги нийтэд танилцуулсан юм.

Эдгээр бондуудыг эдийн засгийн хямралтай байгаа Грек, Кипр улсууд авч болох бөгөөд хувийн нөхцлүүдээ Европын холбоо, ОУВСантай тохирох юм байна.

Ийнхүү Евро бүст төсөвлөсөн хөрөнгийг ирэх гуравдугаар сараас эхлэн шат дараатай суулгах төдийгүй эхний ээлжинд 60 тэрбум еврог гишүүн орнууддаа өгөх аж. Уг хөтөлбөр ирэх 2016 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ.

 

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top