АНУ-ын арми ISIS-ийн 6000 хүнийг хороожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Лалын хэт даврагч левантуудаас бүрдсэн ISIS зэвсэгт бүлэглэлд АНУ-ын Агаарын цэргийн хүч цохилт өгсөөр байгаа. Тэд өнгөрсөн хугацаанд хэт даврагчдаас бүрдсэн салан тусгаарлагчдын 6000 хүнийг устгасан тухай АНУ-ын Дипломат алба мэдэгдлээ.

 Америкийн сөнөөгч онгоцууд ихэвчлэн Иракийн нутаг дахь ISIS-ийн байрлалуудыг олж устгасан бөгөөд ажиллагаа одоогийн байдлаар маш үр дүнтэй байгаа тухай Вашингтон мэдэгдэж байна. Лалын хэт даврагч левантууд нь өнгөрсөн оны хавраас үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Иракын Мосул, Тикрит зэрэг газрын тосны нөөц баялаг бүхий хотуудыг эрхшээлдээ оруулсан юм. Улмаар Сирийн нутагт нөлөөгөө тогтоож хоёр улсыг дамнасан Халифын вант улс нэртэй салан тусгаарлагчдаас бүрдсэн дэглэмт улс бий болгосноо зарласан билээ.

ISIS байгуулагдсан цагаасаа хойш хүчирхэг оршиж байв. Тэдний бүрэлдэхүүнд Иракын армид алба хааж байсан офицерууд нэгдсэн бөгөөд эдгээр алба хаагчдыг Иракын дайн дуусмагц армиас чөлөөлсөн юм. Цалингүй болсон офицерууд ISIS-т нэгдэж, цэргийн тактик байлдааны олон арга туршлагаа зэвсэгт босогчдод зааж өгөн асар хүчирхэгжээд байсан билээ. Цагтаа Иракийн армид олон чухал тулалдаанд оролцож явсан хашир офицерууд ISIS-т нэгдсэн даруйдаа Иракийн 800 мянган хүний бүрэлдэхүүнтэй армийг богино хугацаанд ялж Багдадыг хүнд байдалд оруулсан.

Үүний эсрэг АНУ-ын эрх баригчид ISIS-ийг агаараас цохих шийдвэр гарган өнөөг хүртэл олон тооны алба хаагчдыг нь устгажээ. Ажиллагаанд АНУ-ын 9000-18000 сөнөөгч оролцсон бөгөөд энэ тоо өссөөр ISIS-ийн эсрэг АНУ болон түүний холбоотон орны 31000 цэргийн алба хаагч агаарын цохилт өгч байна.

Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2015 оны 01 сарын 23

amerikiin hevlel medeeleld buu itgetsgee, dandaa tarhi ugaalt

0  |  0
123(202.180.218.10) 2015 оны 01 сарын 23

9000-18000 sunuugchuur 6000 tsereg ustgaj bga ymu? Argagui l bayan uls ymda

0  |  0
Top