Билл Гэйтс 2030 онд дэлхийг ядуурлаас гаргах зорилт тавьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Хэрэв энэ хэвээрээ байвал ирэх 15 жилийн хугацаанд дэлхийн ядуурлын түвшин хурдацтай явагдана гэж дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтс анхааруулав. Тэрбээр эхнэр Мелиндагийнхаа хамт 2030 он хүртлэх ядуу буурай орнуудыг санхүүгийн хүндрэлээс гаргахын тулд иргэд рүү нь чиглэсэн хөдөө аж ахуй, боловсрол, нийгмийн цогц бодлого хэрэгжүүлэхээр зорьж буй ажээ. Тэд “Gates Foundation” хэмээх сангийнхаа үйл ажиллагааг улам бүр тэлнэ гэв.

Хосууд ирэх 2030 он хүртэл дэлхийн ядуурлын түвшинг бууруулахын тулд технологид суурилсан цогц бодлогодоо харамгүй хөрөнгө хаяж, хэдэн сая хүнийг ядуурлаас нь гаргахын тулд тодорхой цогц хөтөлбөрүүдээ эхлүүлснээ мэдэгдлээ.

Түүний хөрөнгө оруулах салбарууд нь хөдөө аж ахуй, онлайн боловсрол, банкны цахим үйлчилгээ зэрэгт хамаарах бөгөөд “Gates Foundation” нэрээр үйл ажиллагаагаа явуулах томоохон төслүүдээ бэлэн болгожээ.

 Гэйтсийн эхнэр Мелинда “Манай сангийн ирэх 15 жилийн төлөвлөгөө дэлхийн ядуурлын түвшинг түүхэнд байгаагүйгээр бууруулах зорилготой” хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Тэрбээр цааш  нь “Африкт өдөр бүр өөд болж байгаа хүүхдүүдийн нас баралтыг зогсоохын тулд малиар өвчинтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор вакцин тараах болно. Энэ вакцин халдварт саа өвчнийг ч бүр мөсөн арчин хаяна” гэв.

 “Африкийг хоол хүнсний дутагдлаас гаргахын тулд 2030 он хүртэл хөдөө аж ахуйн томоохон фермерүүд барьж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх ажил аль 2009 оноос хойш Билл Гэйтсийн сангаар дамжин хийгдэж байна.

 Билл Гэйтс эхнэрийнхээ яриаг үргэлжлүүлэн “Африк дахь насанд хүрсэн арван хүн тутмын долоо нь фермерт ажиллах ёстой. Ингэж байж тэд хөгжлийн тухай, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, өдрийн хоолоо төвөггүй олж идэх боломжтой болно. Өрх бүр тодорхой орлоготой болж, түүнийгээ амьжиргаандаа нэмэрлэснээр өнөөгийн Африкийн дүр төрх бараг л үгүй болно” гэж ярьжээ.

Мобайл банкны үйлчилгээг Кени улсад дэлгэрүүлж байгаа ч “Gates Foundation” цаашид энэхүү үйлчилгээг санхүүгийн хувьд тун тарчиг Танзани, Энэхэг, Бангладеш, Филиппин, Уганда улсуудад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 Мелиндагийн тооцоолсноор Африкт онлайн боловсролын систем тун дэвшилттэй хөгжиж байгаа. Програм хангамж түшиглэн багш, оюутны ажлын үр дүн нэмэгдэх болсон гэнэ.

 Билл Гэйтс “2030 он гэхэд дэлхий илүү сайхан газар байх болно. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтдаа ажиллаж, өлсгөлөн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг амьдралын зөв хэмнэлд оруулах үйл явц дээд амжилтаа тогтоох болно” хэмээн өөрийн хэрэгжүүлж байгаа “Том төсөл”-ийнхөө тухай ярилаа.

  Дэлхийн хамгийн баян хүн манай бөмбөрцгийн ядуу, буурай 100 оронд нийт 42 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, хүмүүнлэгийн цогц төсөл эхлүүлсэн юм. Тэрбээр энэхүү хүмүүнлэгийн томоохон төсөл хэзээ ч хийгдэж байгаагүй бөгөөд ядуу буурай орнууд ард түмнээ тарчиг амьдралаас гаргахын тулд уг төсөлд хамтрахыг уриалсан байна.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top