Хөх хот метротой болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Өвөрмонголын өөртөө засах орон зам тээврийн салбартаа шинэчлэл хийж метро барихаар болжээ. Метро барих ажил ирэх жилээс эхлэх тухай Хөх хотын дарга хэлсэн байна. Эхний ээлжинд 60 км-ийн урттай хоёр шугамыг хотын хамгийн ачаалалтай хэсгээр дайруулан тавих аж. Хөх хот гурван сая хүн амтай бөгөөд өнөөг хэр нь автобус, такси голчлон нийтийн тээврийн ачааллыг үүрсээр иржээ.

БНХАУ-ын бүх нутгаа барилга байгууламж, дэд бүтэц, зам харилцаагаар холбох удаан хугацааны бодлогын дүнд Хөх хот сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжих болсон бөгөөд энэ хэрээр хотын авто замын ачаалал нэмэгдсэн юм. Тус хотод өдгөө өдөр бүр 900 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, замын түгжрэлээс үүдсэн стресс хотын тулгамдсан асуудал болжээ.

 Хөх хотын мээр Кин Юи хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд метро барих ажлыг санаачилж, Хятадын үндэсний хөгжлийн сангаас санхүүжилт авахаар тохиролцсон байна.  Кин Юи хэлэхдээ Хөх хотыг хамгийн сүүлийн өндөр хөгжилтэй хотын нэг болгохоор ажиллаж байгаа гэв.

Эх сурвалж: Синхуа агентлаг

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top