“Исламын улс” бүлэглэл Японы нэг иргэнийг хороосон бичлэг явуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 25
"Исламын улс" бүлэглэлийнхэн барьцаалсан хоёр Япон иргэний нэгнийх нь амийг хөнөөсөн байна.Тэд Япон улсын Засгийн газраас 72 цагийн дотор 200 сая ам.доллар өгөхийг шаардаж байсан ч 72 цагийн хугацаа дуусаж нэг иргэнийг нь ийнхүү хөнөөжээ. Энэ асуудал дээр Японы Засгийн газар ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд даруй үлдсэн нэг иргэнээ суллахыг шаардаад байгаа юм. 

Видеод үлдсэн Кенжи Гото нь алагдсан Юкавагийн толгойг барьсан гарч байгаа аж. Тэгээд амьд үлдсэн Гото нь хэлэхдээ “тэдэнд одоо мөнгө хэрэггүй. Тэд шоронд хоригдсон эгч Сажида аль-Ришавиг суллахыг шаардаж байна” гэжээ.

Сажида аль-Ришави нь 2005 онд Иорданы Амманд бөмбөг дэлбэлэхэд оролцсон хэргээр цаазын ял аваад байгаа нэгэн гэнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(112.72.13.130) 2015 оны 01 сарын 26

Лалын шашин бол устгавал таарах харгис үзэл суртал

0  |  0
uul(36.240.66.41) 2015 оны 01 сарын 25

tegeed ter bichleg ni hna bgam? hudlaa um biched bgarai

0  |  0
Top