Нигерийн исламист салан тусгаарлагч Боко Харам бүлэглэл стратегийн ач холбогдол бүхий Майдугур хотын үй олон хүний аминд хүрчээ. Тэд ням гарагийн өглөө Монгуно суурингаас хөдөлж, Майдугурт дайран орсон байна.
Боко Харамын салан тусгаарлагчид хотыг эрхшээлдээ оруулснаар Нигерийн армийг улам бүр хүнд байдалд оруулсан байна. Үүнтэй холбогдуулж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Нигер улсыг энх тайвны сонгууль явуулж, улс орныхоо засаг захиргааг шинэ стандарт тогтоохыг уриалсан юм. Хэрэв энх тайвны сонгууль явуулбал тус улс 15 жилийн дараа анх удаа батлан хамгаалах салбартаа шинэчлэл хийх боломжтой аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )