ОХУ-ын тагнуул АНУ-ын Нью-Йорк хотод баривчлагдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Эдийн засгийн тагнуулч гэгдээд буй эрийг Холбооны мөрдөх товчоо баривчилж, саатуулаад байгаа аж.
Евгений Буръяков гэх эр Нью-Йорк дахь Оросын банкинд ажилладаг байсан бөгөөд АНУ-тай холбоотой нууц материалуудыг Москва руу илгээдэг байсан хэмээн харджээ.
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүний кодлосон захидлуудын мэдээллийг илрүүлж, нотлох баримтад хавсаргасан байна. Мөн Евгенийгээс гадна өөр хоёр ч эр буй бөгөөд тэд Манхэттэн хотод амьдардаг гэнэ. Шаардлагатай тохиолдолд тэднийг саатуулан шалгана гэж АНУ-ын хуулийнхан мэдэгджээ. Энэ тухай Оросын тал ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )