Хятад ээж хүүхдээ 7000 доллараар заржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

БНХАУ-ын иргэн нэгэн эмэгтэй төрсөн хүүхдээ 7000 ам.доллараар худалдсан хэрэг гарчээ. Тэрбээр 30 настай, Хэнань мужийн Шиншианы Яан хотод амьдардаг нэгэн аж. Эх сурвалжууд түүнийг дөнгөж төрсөн хүүхдээ 42 мянган юань буюу 7000 ам.доллараар худалдсан болохыг баталсан байна.

Хэрэг өнгөрсөн онд болсон ч өдийг хүртэл сэжигтний ээж олонд мэдэгдээгүй явсан бөгөөд саяхан цагдаагийнханд мэдэгдсэнээр хэрэг нийтэд ил болжээ. Хүүхдээ худалдсан Хуан гэх эмэгтэй мөнгөөр юу хийх гэж байснаа цагдаа нарт тайлбарлаагүй боловч өмнөх нөхрөөсөө төрсөн хүүхдийг ч зарсан байж болзошгүй аж. Хятадад хүүхдээ худалддаг явдал газар авсан байдаг. Учир нь БНХАУ-д нэг хүүхдийн бодлого хэрэгждэг бөгөөд хоёроос дээш хүүхэд төрүүлсэн эхчүүд улсад өндөр хэмжээний татвар төлдөг гэнэ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top