Хятадын ерөнхий сайд Ли Ке Гиан энэ онд улс орондоо 10 сая ажлын байр нэмэгдүүлнэ гэж амлалаа. China Daily сонинд бичсэнээр тус улсын эдийн засаг энэ онд эрчимтэй өсч буй бөгөөд энэ нь ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн байна.
Тус улсын эдийн засаг сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хоёр дахин өсч, энэ нь ажлын байрыг хэдэн зуун саяар нэмэгдүүлсэн юм. Өсөн нэмэгдэж байгаа ажлын байрны эрэлтийг ирэх онд улам бүр эрчимжүүлж, боловсролын системээр эдгээрийн зохицуулалтыг хийх тухай Хятадын засгийн газар мэдээлжээ. Тус улс өнгөрсөн онд 13 сая ажлын байр бий болгосон бол энэ онд 10 саяыг төлөвлөсөн байна.
Хэдийгээр урд хөршийн эдийн засаг сүүлийн 24 жилийн турш эрчимтэй өссөн ч өнгөрсөн онд энэ байдал бага зэрэг хөрсөн юм. Гэхдээ Хятад улс үүнээс үл шалтгаалан ажлын байрыг нэмэгдүүлэхээ мэдэгджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
Tom uls gej oor yum do.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮