Эбола вирус эдийн засгийг сүйрүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Дэлхийн банкны ерөнхийлөгч үхлийн аюултай эбола  вирус энэ хэвээр үргэлжилбэл Африкийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ гэж анхаарууллаа. Жин Ёон Ким Вашингтон хотод хийсэн илтгэлийн үеэр баруун Африкийн орнууд ирээдүйд нүүрлэх гамшигаас сэргийлэхийн тулд эболагийн эсрэг зарцуулж буй хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглахын уриалсан байна.

Тэрбээр эболагийн тухай нутгийн иргэдэд илүү гүн мэдээлэл, мэдлэг олгох зайлшгүй шаардлага тулгарч буйг хэлсэн юм. Одоогоор үхлийн аюултай вирус 8500 хүний аминд хүрсэн бөгөөд түүнийг зогсоох вакцин гарган авч чадаагүй байна. Эболагийн аюул Сьерро Леон, Гвиней, Либери зэрэг орнуудад хүчтэй тархаад байгаа.

 “Эбола зөвхөн хүмүүсийн аь насанд хүрээд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг үлэмж бууруулж байна. Африк дахь эболагийн голомт орчимд ажилгүйдэл туйлдаа хүрч, зах зээлийн ямар ч үндэс суурь байхгүй болсон. Хүн төрөлхтөн эболагийн эсрэг суралцаж, түүнийг зогсоохгүй бол жилийн дараа гэхэд Африкийн оршин суугчид түүхэндээ хамгийн их ядууралтай бүс нутгийн эзэд болно” хэмээн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жин Ёон Ким мэдэгджээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top