АНУ армийн зардалдаа хэт ихийг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улсынхаа цэргийн зардалд зарцуулах төсвийг конгрессоор ирэх долоо хоногт батлуулах гэж байна. Ирэх 2016 онд АНУ батлан хамгаалахын салбартаа 534 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Үүний 51 тэрбум ам.долларыг нь Афганистан дахь цэргийн ажиллагаа, цаашлаад Сири, Иракт хүчээ аваад байгаа IS бүлэглэлийн эсрэг зарцуулна гэв.

Мөн шинэ зэвсэг, техник үйлдвэрлэлийн чиглэлээр 107.7 тэрбум ам.доллар зориулах бол зэвсэглэлийн судалгаанд л дангаараа 69.8 тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ тухай “Bloomberg” агентлагт бичжээ.

 Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 01 сарын 28

Дайн хийхгээд бэлдээд байгаа юм шиг

0  |  0
Top