ISIS олзны япон эрийн шинэ бичлэгийг цацав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Япон улсын хоёр иргэнийг барьцаалж, нэгнийх нь амийг хөнөөсөн лалын хэт даврагч ISIS бүлэглэлийнхэн амьд үлдсэн Кенжи Готогийн шинэ бичлэгийг Японы засгийн газарт илгээжээ. Бичлэгт барьцааны иргэнийг амьд байгааг гэрчлээд, хэрэв 24 цагийн дотор шаардсан мөнгийг илгээхгүй бол түүнийг хорооно гэж заналхийлсэн байна.  Эх сурвалжуудын мэдээлснээр дүрс бичлэгт ISIS-ийн тал өмнөхөөсөө илүү түрэмгий, ууртай үгс хэрэглэж, шаардсан  мөнгийг даруй өгөхийг анхааруулжээ.

 Япон улс амьд үлдсэн иргэнээ буцаан авахын тулд Иордантай хамтран ажиллаж, шаардлагатай бүхнийг хийж байгаа ч барьцааны иргэнийг суллах найдвар бага байгаа талаар “Ройтерс”-т бичжээ. Түүнчлэн дүрс бичлэгийг олон нийтэд цацалгүй, зөвхөн Японы засгийн газарт хаяглаж илгээсэн байна.

 ISIS-ийн салан тусгаарлагчид Японы засгийн газраас 200 сая ам.доллар нэхсэн хэвээр байгаа.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 01 сарын 28

япон улс мөнгийг нь төлөхгүй дээ юу гэж л 1 хүний төлөө 200 сая USD зарцуулах вэ дээ тэртээ тэргүй 140 сая хүн амтай юм чинэ

0  |  0
turuu(122.201.22.203) 2015 оны 01 сарын 28

ene odoo heden engyn huvtsastai pickap mashin deer avtomat zooson hiih yum aa olzh yadsan heden yumnuudyg mergezhlyn ulsyn tsereg oruulaad suulyn ueiin zevsgeer nam darchich bolohguil bayga yum baihda sonin yum

0  |  0
Top