Английн Capital One лигийн цомын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд хүч үзсэн Челси, Ливерпүүл багийн тоглолт Лондоны багийн ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр Челси клубтэй аваргын төлөө тоглох нөгөө баг өнөөдөр тодорч, аль нэг нь энэ улирлын Capital One цомыг өргөх юм.
Ливерпүүл клуб өмнөх долоо хоногт талбайдаа Челситэй 1:1-ээр тэнцээд байсан бөгөөд энэ өдөр айлын талбайд хожигдох нь бүү хэл хуурай тэнцэж болохгүй байлаа. Хэрэв хуурай тэнцсэн бол Челси эсрэг багийн талбайд гоол оруулсан гэдэг утгаар цааш шалгарах байсан юм. Үүнээс шалтгаалж тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй өрнөв. Тоглолтын үндсэн 90 минутад гоол ороогүй бөгөөд шүүгч Челсигийн талд хоёр ч пеналт буюу торгуулийн цохилт заагаагүй юм. Ингээд нэмэлт цагийн 12 дахь минутад Челсигийн серб хамгаалагч Бранислав Иванович мөргөж гоол оруулснаар тооны харьцааг 1:0 болгожээ. Улмаар үлдсэн минутад гоол оролгүй байсаар Челси Capital One цомын аваргын шатанд тунаж үлдсэн юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )