ОХУ-ын эрх баригчдын урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх тавдугаар сард Москва хотод айлчлахаар болжээ. Энэ тухай Ёонхап агентлаг давхар мэдээлсэн байна. Гадны эх сурвалжуудын мэдээлснээр Ким Чен Ун хөрш орнуудаасаа ОХУ-тай харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн тулд энэхүү айлчлалыг хийхээр болжээ.
Дашрамд, Ким Чен Ун 2011 онд Хойд Солонгосын тэргүүн болсноосоо хойш дэлхийн ямар ч улсад айлчилж байгаагүй юм. Тэр ч утгаар энэ айлчлал улстөр, геополитик, стратегийн хувьд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй.
Оросын “Правд” сонинд бичсэнээр хойд хөршийн гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 21-нд БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун ирэх тавдугаар сарын 9-нд Орост айлчлах бөгөөд энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсний 70 жилийн ой тохиох юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )