Кастро Гуантанамо арлыг эргүүлэн өгөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Кубын удирдагч Рауль Кастро Гаунтанамо арал дахь АНУ-ын цэргийн баазыг татан буулгах хүсэлтэй байгаагаа Вашингтонд дуулгажээ. Энэ аралд АНУ олон жилийн турш террорист ажиллагаанд сэжиглэгдэн буруутгагдсан Ойрхи Дорнод болон дэлхийн олон орноос шийтгэгдсэн иргэдийг хорьж саатуулдаг юм. Харин энэхүү цэргийн баазыг татан буулгаж, Гуантанамог чөлөөлөх хүсэлтэй байгаагаа Куба-АНУ нарын хооронд өрнөж байгаа улстөрийн дээд хэмжээний уулзалтын үеэр Рауль Кастро уламжилсан байна.

Хоёр орон дипломат харилцаа тогтоосны ой энэ өдрүүдэд тохиож буй бөгөөд Вашингтон, Гавана тэртээ 1961 онд анхлан консулын үүд хаалгаа нээж байсан билээ. Үүнийг тохиолдуулан АНУ, Куба улстөрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, маргаантай байгаа асуудлуудаа дахин хөндөн ярилцаж байна.

 Кубын удирдагч Рауль Кастро Гуантанамо арал дахь улстөрийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг хүссэн бол Вашингтон удахгүй албан ёсны хариулт өгөхөө мэдэгджээ.

Уулзалтад Кубын экс удирдагч Фидель Кастро ажиглагчаар оролцож байна.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top