АНУ-ын цөмийн судалгааны материал хуулбарласан эр ял сонсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

АНУ-д байрладаг Үндэсний лабораторийн эрдэмтэн асан Педро Леонардо Машерони баривчлагджээ. Аргентин гаралтай эр Үндэсний лабораторийн төвд ажиллаж байхдаа цөмийн бөмбөг хэрхэн үйлдвэрлэх тухай нууц материалуудыг Венесуэлийн талд шилжүүлж байжээ. Аргентинд байрладаг тус лаборатори АНУ-ын өмч бөгөөд цөмийн судалгааны ажил эрхэлдэг байсан юм.

Холбооны мөрдөх товчоо түүнийг өнгөрсөн 2013 онд тагнаж эхэлсэн байна. Машеронигийн араас Холбооны мөрдөх товчооныхон хөөцөлдөж байхдаа түүний компьютер, захидал, гэрэл зургуудыг гэрээс нь илрүүлжээ. Энэхүү захидалд Машерони цөмийн арга технологийн тухай Венесуэльд нууцаар илгээж байсан нь тогтоогдсон байна. Хэрэгт Машеронигийн эхнэр ч холбогдсон төдийгүй түүнд нэг жилийн ял оноожээ. Харин Машерониг таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Өдгөө 79 настай Машерони Аргентин иргэншилтэй юм. Тэрбээр Венесуэльд ажиллаж байхдаа АНУ-ын цөмийн технологитой холбоотой материалуудыг цуглуулж, Аргентинд илгээдэг байсныг нь гэрчилсний дараа хэргээ хүлээжээ. Вашингтоны дээд шүүх шийдвэрээ гаргаж, олон улсын хууль зөрчсөн түүнийг Америкт ял эдлүүлэхээр болсон байна.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top